• Өнөөдөр 2024-04-23

Х.Нямбаатар: 800 иргэний асуудал шүүхийн шатандаа явж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 5-нд өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн БНХАУ-ын 800 иргэний асуудал гарсан шалтгаан, хэрэг ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.

Уг хэргийн талаар ажлын хэсгээс мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн бөгөөд хэрэг гарах шалтгааны нэг нь гадаадын иргэдэд хяналт тавих нэгдсэн систем байхгүйтэй холбоотой гэдгийг онцолсон юм. Тэгвэл уг хэргийг тагнуулын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсээд, шүүхийн шатанд явааг Хууль зүйн сайд хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил гарсан БНХАУ-ын 800 иргэний асуудал юу болсон бэ. Тийм олон тооны гар утас, компьютер ашиглаж байсан байхад яагаад мэдээгүй юм бэ. Яагаад хяналт тавихгүй байна вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авсан бэ? 

Ажлын хэсэг: Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд явж байна. Уг асуудал хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай уялдаж байна. Гадаадын иргэдэд хяналт тавих нэгдсэн систем байхгүйтэй холбоотой. 30-аас дээш хоног оршин суух иргэдийн мэдээллийг бүртгэдэг. Хуулийн төсөлд гааль дээр биеийн давхцалгүй өгөгдлийг бүртгэж, хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгасан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би ийм байдлаар мэдээлэл авахгүй. Гүйцэтгэх ажлын нууц гээд байж болохгүй. Нууц юм бол хаалттай горимоор хэлэлцэх санал гаргаж байна. Хэн мэдээлэл өгөх юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадаад харилцааны яам виз олголтыг хариуцаж байгаа учраас Л.Мөнхтүшиг хариул. Тагнуулын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсээд, шүүхээр шийдэх гээд явж байна. Бид энэ талаар мэдээлэл өгүүлэх албан бичиг өгье.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн онд 800 иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийж 45 дипломат төлөөлөгчийн газраас 245 мянган хүнд Монгол Улсын виз олгосон. Тухайн 800 иргэн хоёр сарын туршид дамнаж орж ирсэн байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад виз олголт огцом өссөн зүйл ажиглагдаагүй. Тухайн 800 иргэн нэг дор виз аваагүй байсан бөгөөд Хөх хот, Эрээн дэх консулын газраас визийг олгосон байсан. 


Х.Нямбаатар: 800 иргэний асуудал шүүхийн шатандаа явж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188