• Өнөөдөр 2024-04-25

Б.Бейсэн: Би хөдөлмөрийн чадвар алдалт дээр хүн оруулдаггүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн Баян-өлгий аймгийн эмч нар халамжийн мөнгө завшсан хэргийн талаар байр сууриа илэрхийлэв.

"Баян-Өлгийн аймагт эмч нар хуурамч бичиг баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын сангаас мөнгө завшсан хэрэг шалгагдаж байгаа юм билээ. Та орон нутагт эмчээр ажиллаж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү" гэх асуултад тэрбээр "Энэ асуудлыг цагдаа, шүүх прокурорын байгууллага шалгаж байгаа юм байна. 2014 оноос би гадаадад байсан. 2016 онд ажлаа хүлээлгэж өгсөн. Би хөдөлмөрийн чадвар алдалт дээр  хүн оруулдаггүй. Нөгөө талаар энэ асуудал 2017 оноос эхэлсэн юм билээ. Би 2016 онд ажлаа өгсөн. Цагдаа, АТГ-ын газрын хүрээнд шалгагдаж байгаа хэрэг учраас би мэдэхгүй" хэмээн хариуллаа. 


Б.Бейсэн: Би хөдөлмөрийн чадвар алдалт дээр хүн оруулдаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188