• Өнөөдөр 2024-03-29

АН: Сангийн яам ажлаа хийхгүй байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж,  хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбат “АН-ын бүлгийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Бүлгээс хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ Сангийн яам ажлаа маш хариуцлагагүй хийж байна. Тэд Бүлгийн хурал дээр 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийх байсан ч үүнийгээ танилцуулсангүй. Иймд бид Засгийн газар, УИХ-ын зохих байгууллагад хандана.

Ирэх оны төсвийг бид төсвийн зарлагыг эргэн харах шаардлагатай гэж харж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4  их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Энэ 2020-2023 онд Монгол Улсын төсөв 10 их наядын алдагдал хүлээхээр байна. Халамжийн бодлого хяналтаа алдлаа. Өнөөдрийн байдлаар манай улс 73 төрлийн  1.6 их наядын халамж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. Зарим айлууд нэг сая хүртлэх халамжийн тэтгэмж авч байна. Тэгэхээр ажил хийх шаардлагагүй болж байгаа юм. Тэгэхээр халамжийн бодлогоос татгалзаж, хүмүүсийг аль болох ажилтай, оролготой болгоход анхаармаар байна" гэлээ.

 Энэ үеэр гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Халамжийн бодлогоос татгалзах хэрэгтэй гэлээ. Хүүхдийн мөнгө чинь халамж шүү дээ. Яагаад дэмжиж байгаа юм бэ?

-АН анх хүүхдийн мөнгийг санаачилсан. Хүүхдийн мөнгийг бид халамж гэж үздэггүй. Уул уурхайн баялгаас хүн бүр тэгш хүртэх хэрэгтэй.

-2021 оны төсөвт тэвчиж болох ямар зардлууд байна вэ?

-Тэвчиж болох зардал олон байна. Тухайлбал, музейн цогцолбор байгууламжид 300 гаруй тэрбум төсөвлөсөн. Мөн Соёлын байгууламж барихаар олон төсөл байна. Хорио цээрийн үед хүмүүс музей үзээд явах уу үгүй юү. Асуудлаа эрэмбэлэх хэрэгтэй. Соёл урлаг чухал хэдий ч хойшлуулж болох ажлууд байна.

 


АН: Сангийн яам ажлаа хийхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188