• Өнөөдөр 2024-04-19

П.Наранбаяр: Нууц үгээ алдаж, цахим хаягаа хакердуулсан

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуульд нэр дэвшигчид өчигдөр дүнгээ тавиуллаа. НИТХ-д МАН олонх болж, АН удаалав. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд гуравдагч хүчин болж ХҮН-ын гурван нэр дэвшигч нийслэлд сонгогдлоо.

Тодруулбал, нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр, ХҮН-ын гишүүн Д.Гантулга нар Баянзүрх дүүрэгт ялалт байгуулж, ХҮН-ын гишүүн Л.Ганзориг нар Хан-Уул дүүргээс сонгогдсон. Тэгвэл өнөө өглөө П.Наранбаярын цахим хаягнаас “Хан-Уулын архичиддаа баяр хүргэе. Бид чадлаа нэг эргүү гөлөгийг зайлууллаа” гэх мэдээллийг түгээж эхэлсэн.

Энэ асуудлаар бид өөрөөс нь тодрууллаа.Тэрбээр “Цахим хаягаа хакердуулсан байна. Нууц үгээ алдсан. Өөрийнхөө цахим хаягаар юу гэж тийм ёс бус зүйлийг бичих билээ. НИТХ-д манайх гурван суудал авлаа. Итгэл хүлээлгэж саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Бид эхний зорьж буй ажил түгжрэлийг бууруулах. Технологийн шийдэл ажиглах түгжрэлийг бууруулах иж бүрэн бодлого хэрэгжүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгжийг дэмжих, бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлд анхаарна. Өнөөдөр баянзүрхчүүддээ талархал илэрхийлж, гудамжаар хамт алхлаа. Иргэдийнхээ итгэлийг алдалгүй, хариуцлагатай ажиллана гэж амлаж байна” гэлээ
 


П.Наранбаяр: Нууц үгээ алдаж, цахим хаягаа хакердуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188