• Өнөөдөр 2024-04-24

Н.Алтанхуяг: “Халтуур”-ны юм хийдгээ болиоч ээ, Ч. Хүрэлбаатар гишүүн ээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, сайд нар хариулт өгч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсад улс төржиж тоо баримтыг худал хэлдэг. Үүнийг зогсооё. Шинэ УИХ байгуулагдсанаас хойш 353 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргачихлаа. Айлаас ирэхээр авдараа уудла гэж, дотоодод байгаа мөнгөө зөв зарцуулмаар байна. Бид 2.1 их наядын алдагдалтай төсөв батлах тухай ярьж байна.  Энэ бол бас өр. Би үүнийг багасгах боломж байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтуудыг янзлаад өг л дөө. Долоон ширхэг объектын үнийн дүнг хэлээд өгөөч. ХЗДХЯ, Тагнуулын байшин, Монголбанк, Яармагийн хотын захиргаа, гүүр хэдэн төгрөгөөр бүтсэн бэ. Дээр нь сургуулийн автобусны талаар үнэн яриад байгаа юм уу, энэ Яармагт буй шүүхийн байшинг иргэдийн үйлчилгээний газар болгож өөрчлөх ёстой. 2013 онд эхэлсэн шүүхийн байшин босох юм уу.

Төрийн албан хаагчийн орон тоо хэд байна вэ. Концесс дээр төсөвт өртөг нь яагаад нэмэгдсэн юм бэ. Налайхын замд хэдэн төгрөгийн бүтээн байгууллатын хийгдсэн бэ.  Юуг хэдэн төгрөгөөр ямар хугацаанд босгож байгаа вэ. Үнэн зөв тоо хэлж өгөөрэй. Засгийн газрын төсвийг олон хоногийн өмнө өгөх боломж олгомоор юм. Би уншаад ойлгох аргагүй, цагийг нь тулгаад өгч байна. Уг нь аравдугаар сарын 1-нд Засгийн газар өргөн барьсан байх ёстой. “Халтуур”-ны юм хийдгээ болиоч ээ, Хүрэлбаатар гишүүн ээ. Орон нутгийн сонгууль өнгөрөөгөөд нэг ийм юм хийгээд өгч байх юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийг хуулийнхаа хугацаанд аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Үүний дараа Parliament.mn дээр гарсан байна лээ. Хуулийн хугацаандаа өргөн барьсан. 16 хоногийн өмнө гарчихсан юмыг та өөрөө унших боломжтой шүү. Цахим парламент гэж байгаа. Би муу ч сайн ч найман жил эдийн засагчаар сурчихсан. Эдийн засгийн бодлого гэж байдаг. Эдийн засаг дэлхий нийтээр агшиж байгаа үед дотоодын эдийн засгаа агшаасан бодлого явуулж болдоггүй юм. Дэлхий нийтээр агшиж байгаа үед эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Ил болгосон материалыг уншаад танилцах нь таны эрхийн асуудал. Ингэвэл борц болдог. Эргээд сэргээхэд хэцүү болно.

Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Энэ нь онол юм. Хүссэн хүсээгүй бодит амьдрал дээр шаардагдаад гараад ирдэг зүйл. Барилгуудын хөрөнгө оруулалтын асуудал байна. Эхнийх нь концессын гэрээнүүд. У.Хүрэлсүхийн засгийн газар нэг ч концессын гэрээ байгуулагдаагүй. Өмнөх гэрээнүүд ам.доллараар хийгдсэн юм билээ. Ингээд ам.долларын ханш өсчихөөр төсөвт өртөг нь дагаж өөрчлөгдсөн. Төгрөгөөр хийгдсэн байсан бол ийм асуулт гарахгүй байх. Монголбанкны барилга улсын төсвөөс хийгддэггүй. Яармагийн төсөв орон нутгийн төсвөөс гарч байгаа учраас би мэдэхгүй. Сургуулийн автобус мөн ялгаагүй орон нутгийн төсвөөс хийгдсэн зүйл. ХЗДХЯ-ны санхүүжилт төсвөөс гарсан. Төсвөөс гарсан мөнгөний хэмжээ нь 4.2 тэрбум төгрөг.

У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Сангийн сайд уурлаад байх шаардлагагүй

Зам тээврийн сайд Л.Халтар: Налайхын зам 36.5 сая ам.долларын зээлээр хийгдэж байгаа, бараг 21 км, дөрвөн урсгалтай. 975 мянган куб газар шорооны ажил хийдсэн. Ажлын гүйцэтгэл 77 хувьтай явна, ирэх онд дуусна. Хучилтын ажлуудыг өнгөрсөн нэгдэх өдрөөс зогсоосон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөх ёстой. Сангийн сайд уурлаад байх шаардлага байхгүй. 2017 онд би ажил авснаас хойш Засгийн газар ямар нэг концесс хийж байсангүй. Төрийн албан хаагчдын тоо жил ирэх тусам өсч байна. 196 мянга хүрсэн гэж албан ёсны тоо ирсэн. Жил болгон төрөлт, сургуульд элсэж буй хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ жил гэхэд ардын сургуулийн алтан босгыг 81 мянган хүүхэд нэмж оржээ. Үйлчилгээний ажилчдын тоо жил ирэх тусам өсч байна. Үүнийг дагаад төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа мэдээлэл бий. Таны хэлснээр, бид аль болох өр авахгүйгээр ажлаа хийж байна. Таны зовлон миний зовлон хоёр яг адилхан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Их хурлын Тамгын газраас төсвийн төслийн есдүгээр сарын 30-нд цахим хаягтаа байршуулсан. Мөн нийслэлийн шүүхийн цогцолбор барилга 2013 онд эхэлсэн. Үүнд 4.9 тэр төгрөгийн санхүүжилт олгосон юм билээ. Ингээд 2015-2019 онд төсөвгүй ажил зогссон. Төрийн албан хаагчдын нийт орон тоо нь 171.3 мянга байна. Шинээр баригдаж байгаа сургууль, эмнэлэгтэй холбоотой төрийн алба хаагчийн орон тоо нэмэгдэж байгаа. 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Зээл тусламжаар баяжсан орон гэж байхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асууя. Оюутолгойтой хэлэлцээ хийх ганц эрх мэдэлтэй хүн та. Оюутолгойтой хэзээ хэлэлцээ хийх вэ. Өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялаг зөөж байна. Засах зүйл их байна. Хэзээ хэлэлцээрийн ширээнд суух вэ. Хоёрдугаарт, ГОК-ийн 49 хувийг Их хурлаас үтэр түргэн ав гэсэн, авсан уу. Хаана явна вэ. 51 хувийн олон сая төгрөгийг луйварчдаас нь буцааж авсан уу. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Оюутолгойтой гэрээ хэлэлцээ яригдаж байна. Ажлын хэсгийн ахлагч Э.Оюун-Эрдэнэ сайд тодорхой хариулах байх. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг улсад авсан. "Эрдэнэт үйлдвэр" 100 хувь улсын үйлдвэрийн газар байна. "Жаст"-ын батхүүтэй холбоотой 40 сая ам.доллар төлсөн, хууль хяналтын байгууллага нь тодорхой шийднэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2021 оны төсөв дээр төрийн болон төрийн өмчит компанийн үр ашгийг нэмэгдүүлэх гэж байна. Үүнийг олзуурхан хүлээж авч байна. Бид 117 төрийн өмчит компанитай. Үүнээс 62 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Төрийн өмчит компанийн алдагдал  10.2 тэрбум ам.долларын өр үүсгэсэн байна. Тэгэхээр төрийн өмяит компанийн үр ашиг, засаглалыг сайжруулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт,  халамжийн асуудал. Давахцсан халамж авдаг иргэн хоёр хүнд хүрчээ. Халамжийн хөтөлбөрөөс аль нь эзнээ олж байна, аль нь олохгүй байна гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. 243 мянган хүн хүнсний талон авч байна. Үүнээс хүнсний талон аюдаг мянгат малчин хүртэл байна. Эрүүл мэндийн сайд нэг суманд нийт иргэдийн 60 хувь нь халамж авдаг гэж танилцуулсан шүү дээ. Мөн ипотекийн зээлийн асуудал. Санхүүжилтийн тогтолцоог өөрчлөхгүй бол 45 сая төгрөгөөр 15 жилийн хугацаатай байр аваад 120 сая төгрөг болж байна. Тэгэхээр Мөнгөний бодлого дээр үүнийг сайн ярих хэрэгтэй байна. Мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлогоор үүнийг зохицуулах хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 оны төсвийн онцлог нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрийг шийдэх гэж байсан. 2019 онд Улаанбаатар хотын утааг бууруулах, 2020 оны төсөв “ковид-19”-ийн эдийн засгийн хүндэрлийг бууралахад чиглэсэн. 2021 оны төсвийг бид эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашгийг сайжруулах жил гэж үзэж байгаа. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, санхүүг нээлттэй ил тод болгоход анхаарна. Татварын багц хуулийг өнгөрсөн онд баталсан. Иргэд хүн амын оролгын албан татварыг төлнө. Төлөн мөнгийг нь авсан зээлийнх нь зөрүүнд олгодог толгтолцоотой болно. Улсын төсөв, татвар төлөгчийн мөнгөөр ипотекийн зээлийн санхүүжүүлэх нь өндөр өртөгтэй, цөөн хүнд очдог. 

ХНХ сайд А.Ариунзаяа: Нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан хүүхэд, ахмад насатан, хөгжлийн бэрхшлээтэй бага орлоготой иргэд улс болон орон нутгийн төсвөөс жилд 1.6 их наяд төгрөг, 73 төрлийн төрлөөр давхардсан тоогоор 2,6 хүн  тэтгэвэр, тэтгэмж авч байна. 
 


Н.Алтанхуяг: “Халтуур”-ны юм хийдгээ болиоч ээ, Ч. Хүрэлбаатар гишүүн ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188