• Өнөөдөр 2024-04-24

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нэг сумын иргэдийн тал нь тахир дутуу байх боломжгүй

Баян-Өлгий аймгийн нэр бүхий эмч нар хахууль авч, цоо эрүүл хүнийг тахир дутуугийн группт хамруулдаг, ингэхдээ тогтмол авлигал авдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас энэ асуудалд анхаарч, хяналт тавьж ажиллахыг хүслээ. 

Тэрбээр “Арав гаруй жилийн өмнө хөнгөлөлттэй эм олгодог хоёрхон эмийн сан байсан. Шуудхан хэлэхэд, мөнгө угаадаг байсан гэсэн үг. Энэ салбарт хэрэгжүүлэх санал, санаачлагыг би дэмжинэ. Манай улсын хэдэн иргэн группт хамрагддаг, тэр нь үнэн эсэхийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах шаардлагатай байна. Миний сонссоноор нэг аймгийн, нэг сумын иргэдийн тал нь тахир дутуугийн группт хамрагдаж тэтгэмж авч байна. Бүхэл бүтэн нэг сумын тал нь тахир дутуу байх боломжгүй. Үүний цаана үгсэн хуйвалдаж, худал дүгнэлт гаргаж,  ЭМД-ын санг үр ашиггүй зарцуулж байгаа гэсэн үг. Иймээс ЭМД-ын үндэсний зөвлөлийн дарга нь сангаас гарах хөрөнгө, мөнгөний зарцуулалтыг хянах ёстой. Өөрөөр хэлбэл, маш нээлттэй, хяналттай болгох хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгалаас олгогдож байгаа групп, тэтгэмжийн асуудалд тусгайлан хөндлөнгийн шалгалт оруулах нь зөв” гэсэн юм. 

Үүнтэй холбоотой өмнөх нийтлэлийг доорх линкээр орж уншина уу

http://ergelt.mn/news/70/single/1611
http://ergelt.mn/news/70/single/1554
http://ergelt.mn/news/70/single/1570


 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нэг сумын иргэдийн тал нь тахир дутуу байх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 12:12:16
    zochin: золбин хасгууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188