• Өнөөдөр 2024-04-23

А.Адъяасүрэн: Сонгууль дууссан юм чинь үнэн тогтоогдох байх

Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн гишүүнийг авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байгаа аж. Энэ талаар УЕПГ-аас хийж буй мэдээллийг үеэр “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн өчигдөр мэдээлсэн. Харин энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн  “Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Одоогийн байдлаар надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” хэмээн мэдэгдэв. 


А.Адъяасүрэн: Сонгууль дууссан юм чинь үнэн тогтоогдох байх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 14:12:12
    хэ хэ: ямар мэдлэг боловсролтой хүн гэж: баянхонгорын иргэдийн зээлийн хүүг бууруулна уу гэсэн асуулт МБ-ны ерөнхийлөгчид тавих уу??? Нүүр амаа юун ч их буддагийн манай төрийн албаны эмэгтэйчүүд будаг шунхаа татмаар муухай харагдахын ёс зүй гэж алгаа час улаан дарвайсан уруултай тас хар хөмсөгтэй час улаан хумстай юмнууд л харагдахын.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188