• Өнөөдөр 2024-04-26

Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байна

Парламентын үйл ажиллагаа цахимжиж буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу мэдээллийн эрин үед амьдарч байна. Иймд Монгол Улсын УИХ цахим шилжилт буюу цахим бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Байнгын хорооны даргаар Н.Учрал ажиллаж байна. Хууль санаачлагч, төсөл боловсруулагч нарт зориулсан болон иргэд хуулийн төсөлд санал өгөх үндсэн хоёр хэсэгтэй цахим хаягийг ажиллуулж эхэлж байгаа. Ингэснээр хуулийн төслөө хууль санаачлагчид нэг үндсэн формат дээр төслөө боловсруулах юм. Мөн  дотоод системээр заавал биечлэн уулзах, ирц бүртгэл, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалах зэрэгт олон гарын үсэг шаардагддаг байсан. Үүнийг цэгцэлж, бүгд нэг системтэй болж, цахимжиж байна. Цаашид техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд, УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг систем, хуралдааны хуваар зэрэг цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр тараагдаж байгаа. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал “УИХ-ын даргын санаачлагаар парламент цахим хэлбэрт шилжиж байгаагаа албан ёсоор зарлаж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Цаасгүй парламентын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хуулийг олон нийтэд таниулах ажил үр дүнд хүрч, хууль тогтоомжийн хуулийн дагуу цахим системийг албан ёсоор нээж байна. Түүнээс гадна хууль санаачлагч боловсруулах шатандаа олон нийтэд таниулах, хамтран ажиллах, илүү нээлттэй болгох, иргэд хэрэглэгчийн эрхээр нэвтэрч, хууль санаачлагчтай шууд харилцаж, саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгаа. Цаашид бид УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нээс төрийн 180 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бол одоо УИХ цахимжиж байна. Мөн бид намрын чуулганаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна” хэмээв.

 


Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188