• Өнөөдөр 2024-04-23

Ж.Батбаясгалан: Би сонгуульдаа ч явж чадахгүй байна

НИТХ-ын төлөөлөгчдийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр шуурхай хуралдаан зарлаж, нэр дэвшигчид болон нийслэлийн агентлагийн дарга нартай уулзав. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, шуурхай хуралдах байсан ч НИТХ-ын төлөөлөгч нар ирэхгүй, сонгуульдаад алга болсон, агентлагийн дарга нар нь ч ирээгүй учраас Хотын даргын үүрэг гүйцэтгэгч бухимдав. Тэрбээр “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээлээ.


Ж.Батбаясгалан: Би сонгуульдаа ч явж чадахгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188