• Өнөөдөр 2024-04-25

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчилна

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Мотэги Тошимицүгийн энэ удаагийн айлчлал дангаар буюу зөвхөн Монгол Улсад айлчилж байгаагаараа онцлог бөгөөд манай улсад хийж буй тав дахь айлчлал юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийх аж.

ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос “Хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы стратегийн түншлэлийг бататган, бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний дэвтэмжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэх талаар ярилцана” гэв.

Түүнчлэн Япон Улсын коронавируст халдварын батлагдсан тохиолдол одоогоор 80 мянга орчим байгаа бөгөөд халдварыг тогтоон бариад байгаа улс орны нэг юм. Тэгвэл уулзалтад оролцсон нэр бүхий хүмүүсийг тусгаарлах эсэх нь тодорхойгүй бөгөөд УОК-ийн шаардлагын дагуу шийдвэрлэх юм байна.

Ташрамд дурдахад, манай улсад 1989 онд Япон улсын Гадаад хэргийн сайд С.Уно, 2004 онд Ё.Кавагүчи, 2010 онд К.Окада, 2019 онд Т.Коно нар албан ёсны айчлал хийж байжээ.


Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад айлчилна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188