• Өнөөдөр 2024-04-25

УИХ-ын сонгууль нэр дэвшээд бүдэрсэн ч НИТХ-д даагаа нэхэгсэд

2020-10-02,   605

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн хүмүүс НИТХ-д даагаа нэхэж байна. Үүнээс МАХН, ШИНЭН, ХҮН-ын төлөөллүүд олон байгаа юм. Гэвч НИТХ-д ХҮН-ынхан өрсөлдөх боломжгүй болоод байгаа билээ.

МАН: Ж.Алдаржавхлан

МАН-аас Хан-Уул дүүргийн Засаг даргаас УИХ-д нэр дэвшсэн Ж.Алдаржавлан НИТХ-д хүч үзэхээр болжээ. УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн ч өрсөлдөөн ихтэй тойрогт ялагдал хүлээсэн.

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн хэд хэдэн хүн НИТХ-д өрсөлдөж байна.

АН: Д.Пүрэвдаваа

Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж буй Д.Пүрэвдаваа УИХ-ын 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Тэрбээр НИТХ-д нэр дэвшиж буй.

АН: Т.Батцогт

УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшээд Баянзүрх дүүргийн АН-ын дэд дарга Т.Баярцогт мөн л НИТХ-д нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр 2016 онд НИТХ-д сонгогдсон билээ.

АН: Д.Энхтуяа

УИХ-ын 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшсэн Д.Энхтуяа  Баянгол дүүргийн НИТХ-д өрсөлдөхөөр болжээ. Сэтгүүлчээр олон жил ажилласан тэрбээр, улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.

АН: Р.Ням-Очир

УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр Р.Ням-Очир энэ удаа АН-аас нэр дэвшихээр болжээ. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм.

МАХН: Э.Батшугар

Энэ удаагийн НИТХ-д АН МАХН, ШИНЭН, ИЗНН-тай нэгдэн эвсэл болон орж буй. НИТХ-ын ээлжит сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Энхбаярын Батшугар нэр дэвшихээр болжээ. УИХ-ын сонгуульд мөн л энэ тойрогт нэр дэвшиж бүдэрсэн билээ.

МАХН: Б.Тулга

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг нэр дэвшиж байгаа аж.

ШИНЭН: Ц.Баттуяа

Намынхаа дэд даргын үүргийг гүйцэтгэдэг Ц.Баттуяа  УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон тэрбээр АН-ын нэр дээр даагаа нэхэхээр зэхжээ.

ШИНЭН:  Д.Энхсайхан

НИТХ-ын төлөөлөгч асан Д.Энхсайхан УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, өвдөг шороодсон_ Тэгвэл тэрбээр НИТХ-д дүүргээсээ дахин нэр дэвшихээр болжээ.

ШИНЭН: Г.Батзаяа

УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Г.Батзаяа мөн л дүүрэгтэй дахин нэр дэвших гэж байна.


УИХ-ын сонгууль нэр дэвшээд бүдэрсэн ч НИТХ-д даагаа нэхэгсэд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188