• Өнөөдөр 2024-04-20

МАН: УИХ-д сонгогдоогүй гишүүдийн хуулийн төслийг буцаана

УИХ-ын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр “Бид бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьсан. Хоёрдугаарт, өмнөх парламентын гишүүдийн өргөн бариад хэлэлцэж амжаагүй хуулийн төслийг буцаах эсэх асуудлыг хэлэлцсэн.

Тодруулбал, 100 орчим хуулийн төслийг өргөн барьснаас гишүүд нь сонгогдоогүй тул буцаах хуулийн заалттай. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдээс засаж, сайжруулах төслүүд ч байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ” гэв.
 


МАН: УИХ-д сонгогдоогүй гишүүдийн хуулийн төслийг буцаана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188