• Өнөөдөр 2024-04-20

ТЕГ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан тагнуулын зургаан ажилтныг яллагдагчаар татсан эсэхийг мэдэхгүй

2020-10-01,   529

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан тагнуулын зургаан албан хаагчийг яллагдагчаар татсан талаар зарим хэвлэл мэдээллээ. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өргөдөл гаргасан гэдэг. Тодруулбал, тэрбээр “Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Д.Гэрэл нарын 11 хүн над дээр хууль бусаар гүйцэтгэх ажиллагааг 18 сар явуулсан. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээсэн юм. Энэ дагуу АТГ-аас ТЕГ-т ажиллаж байсан зургаан ажилтныг хууль бусаар тагнасан хэргээр яллагдагчаар татсан гэнэ. Харин ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэлийг одоогийн байдлаар яллагдагчаар татаагүй байгаа хэмээн мэдээлжээ.

Энэ талаар бид ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Одоогийн байдлаар надад мэдэх юм алга. Энэ талаар АТГ-аас тодруулах нь зүйтэй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хууль бусаар тагнасан тагнуулын зургаан ажилтныг яллагдагчаар татсан эсэхийг мэдэхгүй. Шалгаж байгаа газар нь л мэдэх ёстой” гэлээ.

Харин АТГ-аас тодруулахад “Энэ талаарх мэдээллийг мэдэхгүй. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Бид энэ хэргийн талаар Улсын ерөнхий прокрорын газраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй.


ТЕГ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан тагнуулын зургаан ажилтныг яллагдагчаар татсан эсэхийг мэдэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188