• Өнөөдөр 2024-03-28

Олон улсын ахмад настны өдөр тохиож байна

Өнөөдөр Олон улсын ахмад настны өдөр тохиож байна. 1990 оноос эхлэн НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн тухайд дэлхий даяар тархаад буй "COVID-19"-ийн цар тахал өндөр настнуудад илүү хүндээр тусаж байгаа тул "2020-2030 он: Эрүүл хөгшрөх 10 жил" хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж байна.  

Манай улсын хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө орон нутагт амьдарч байна. Нийт ахмадын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.


Олон улсын ахмад настны өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188