• Өнөөдөр 2024-04-16

Нийслэлийн дараагийн Засаг даргыг АН-аас тодруулахаар тохиролцсон гэв үү

2020-09-18,   382

Орон нутгийн сонгуулийн сунгаа ойртох тусам аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын нойр хулжиж, санаархаж байгаа албан тушаалаа мөрөөдөж, зүүдэлж суугаа биз ээ. Нийслэлчүүдийн хувьд дараагийн Засаг даргаар аль намын, хэн томилогдох нь нэн чухал. Сүүлийн үед дараагийн Засаг даргаар сонгогдох хамгийн их магадлалтай хүмүүсээр НИТХ-ын дарга Р.Дагва, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарыг нэрлээд байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний хэн нь ч Засаг даргад өрсөлдөхгүй бөгөөд харин ч АН-аас дараагийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг “тавих” тохироо хийсэн гэнэ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг дараагийн Засаг даргаар томилохоор эрх бүхий хүмүүс ярилцаж, тохирсон гэнэ. 

Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрбээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль, 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин. Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм.  Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан, Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.


Нийслэлийн дараагийн Засаг даргыг АН-аас тодруулахаар тохиролцсон гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188